Сүүлийн жилүүдэд “квант компьютер” гэх ойлголт технологийн салбарт хүчтэй яригдаж, улам бүр бодит хэрэглээнд ойртсоор байна. Энэ системийн “тархи” нь болох квант CPU (Quantum Processing Unit буюу QPU) нь уламжлалт CPU-ээс тэс өөр зарчмаар ажилладаг.
Уламжлалт CPU vs Квант CPU
Өнөөдөр бидний хэрэглэж буй CPU-ууд (жишээ нь Intel болон AMD-ийн процессорууд) нь бит дээр суурилдаг. Бит нь зөвхөн 0 эсвэл 1 гэсэн хоёр төлөвтэй.
Харин квант CPU нь кюбит (qubit) ашигладаг. Кюбит нь нэгэн зэрэг 0 ба 1 байх боломжтой бөгөөд үүнийг Superposition гэж нэрлэдэг.
Квант CPU хэрхэн ажилладаг вэ?

Квант CPU нь дараах үндсэн зарчмууд дээр ажиллана:
1. Superposition (Давхар төлөв)
Жишээ (хайрцаг доторх буу):
Хайрцаг дотор буу байрлуулсан гэж бодъё. Буу буудсан ч байж магадгүй, буудаагүй ч байж магадгүй — та хайрцгийг нээх хүртэл аль аль нь зэрэг оршиж байна.
Квант CPU дээр:
Нэг кюбит = 0 ба 1 зэрэг → олон хариуг зэрэг бодно
2. Quantum Entanglement (Орооцолдох төлөв)
Жишээ:
Хоёр хайрцагт хоёр буу байг. Нэг нь буудсан байвал нөгөө нь заавал буудаагүй байна. Та нэгийг нээхэд нөгөөгийн төлөв шууд тодорхой болно.
Квант CPU дээр:
Кюбитүүд хоорондоо холбогдож, асар хурдан мэдээлэл “хуваалцана”
3. Quantum Interference (Долгионы нөлөөлөл)
Жишээ:
Олон боломжит “буудсан/буудсангүй” төлвүүд хоорондоо давхцаж, зөв үр дүнг бататгаж, бурууг устгана.
Квант CPU дээр:
Зөв хариуг олж “шүүж” гаргах механизм
4. Quantum Measurement (Хэмжилт)
Жишээ:
Та хайрцгийг нээх үед бууны төлөв нэг утгад шилжинэ — буудсан эсвэл буудаагүй.
Квант CPU дээр:
Эцсийн үр дүн гаргах үед олон төлөв → нэг бодит хариу болно
5. Quantum Decoherence (Декохеренц)
Жишээ:
Хайрцагт багахан чичиргээ орвол буу санамсаргүй буудчихаж магадгүй → систем “алдагдалтай” болно.
Квант CPU дээр:
Гадаад нөлөө → алдаа → хамгийн том асуудал
Бодит жишээ тооцоолол (CPU vs Квант CPU)
Асуудал: 2048-бит RSA түлхүүр задлах
- Уламжлалт CPU (жишээ: Intel CPU)
- Ойролцоогоор: 10¹⁰–10¹² жил
- Квант CPU (Shor’s Algorithm ашиглавал)
- Ойролцоогоор: цаг → хэдэн цаг / өдөр
| Төрөл | Хугацаа |
|---|---|
| Энгийн компьютер | 1,000,000,000+ жил |
| Квант компьютер | 1–24 цаг |
Ямар бодлогод квант CPU ашигтай вэ?
- Криптографи задлах
- Оптимизаци (зам олох, логистик)
- Молекул симуляци (эмийн судалгаа)
- AI ба машин сургалт (зарим алгоритм)